Mini booster

589,000₮

Mini booster нь EMS (бичил цахилгаан гүйдэл), RF (радио давтамж), 3 өнгийн LED гэрлийг хослуулсан BRIGHTEN, ANTI-AGING гэсэн үндсэн 2 горимтой. 


ANTI-AGING горим (хөнгөн, хүчтэй)Арьсны гүнд дулааны энерги дамжуулж коллагений нийлэгжилтийг эрчимжүүлнэ. Ингэснээр арьсны уян хатан байдал нэмэгдэж, хялгасан үрчлээ, нүхжилт багасна, арьсны нөхөн сэргэх чадвар сайжирна. 


BRIGHTEN горим (хөнгөн, хүчтэй)Нүүрний булчинг бичил хэмжээний цахилгаан гүйдлээр чангалж өргөнө. Бодисын солилцоо, тунгалагийн эргэцийг сайжруулснаар хор хаванг хөөж илүү гэрэлтсэн, эрүүл, залуу арьстай байхад тусална. Нүүрний хэлбэрийг өргөж засаж, V-line хэлбэрийн нүүртэй болгодог нь хамгийн чухал давуу тал.  


Давуу тал:

  • Mini booster загвар нь нүүр, хүзүүнд төгс тохирсон нумарсан гуаша мэт хэлбэртэй
  • Нүүрний бүх хэсэгт жигд үйлчилнэ
  • Хаана ч авч явахад авсаархан, өөрийн гэсэн ууттай
  • Бичил түвшний цахилгаан гүйдлийг арьсанд цохиулж, нүүрний булчинг чангалж, цусны эргэлтийг нэмэгдүүлж, коллагены нийлэгжилтийг нэмэгдүүлдэг.
  • Гэртээ хэрэглэж болох Mini booster төхөөрөмж нь цаг хугацаа, эдийн засгийн хэмнэлттэйгээр хөгшрөлтөөс урьдчилан сэргийлж, явцыг удаашруулна.
  • Бичил гүйдлийн үр дүн шууд харагддаг. Арьс илүүтэй гэрэлтэж өргөгддөг. Энэхүү үйлчилгээ нь эсийн түвшинд үйлчилж, цусны эргэлтийг нэмэгдүүлснээр арьсны өнгө сэргэж, арьс чангарч өргөгддөг.
  • Дэвшилтэт технологийг уламжлалт гуашатай хослуулсан хөгшрөлтөөс урьдчилан сэргийлэх төхөөрөмж (+20 наснаас хэрэглэхэд тохиромжтой)


 Үйлчилгээ:


1.   RF (Radio Frequency) өндөр радио давтамжийн горим:

  •  1.0 Mhz давтамжаар арьсны гүнд үйлчилж, коллагеныг нэмэгдүүлнэ
  •  Арьсны уян хатан чанарыг нэмэгдүүлнэ
  • Коллаген нийлэгжилтийг дэмжих 4 электродтой
  • Үргэлжлэх хугацаа 6 минут байна


2.   EMS (Microcurrent) Бичил гүйдлийн горим

  • Булчингийн цахилгаан өдөөлт
  • Нүүрний шугам, smile line, амны эргэн тойрон дахь хэсгүүдэд чиглэнэ.
  • Өдөр болгон хэрэглэж болно
  • Арьсыг дээш нь өргөх чиглэлтэй гүйлгэнэ
  • Бичил цахилгаан өдөөгчөөр дамжуулан нүүрний жижиг булчингуудын ажиллагааг идэвхжүүлж, цусны эргэлтийг сайжруулна
  • Арьсны хамгийн гүнд, хамгийн жижиг булчинд ч хүрч ажиллана.
  • Хэрэглэх явцад нүүр таталдаж, булчингууд хөдлөх нь хэвийн үзэгдэл юм

 3.   RF + EMS горим

  • Хөгшрөлтийн эсрэг, арьсыг залуужуулах, эсийг идэвхжүүлэх, эсийн бодисын солилцоог идэвхжүүлэх, коллагеныг нөхөн сэргээх, эцэст нь арьсыг өргөж, залуужуулах олон төрлийн технологийн хослол
  • Үргэлжлэх хугацаа 6 минут байна

 4.   LED гэрлүүд:

  • Улаан LED гэрэл – хөгшрөлтийн эсрэг, арьс нөхөн төлжүүлэх, үрчлээ багасгах
  • Шар LED гэрэл – арьсыг тайвшруулах, улайлтыг багасгах, мэдрэмтгий арьсыг сэргээх
  • Цэнхэр LED гэрэл - Тослог тэнцвэржүүлэх, батга, үрэвсэл, улайлтыг багасгаж арьсны өнгийг жигд болгох нөлөөтэй.


Хэрэглэх заавар:


  • Aqua gel эсвэл өөрийн хэрэглэдэг усан суурьтай гоо сайхны бүтээгдэхүүнийг (серум, эссенс, ампуль) нүүр болон хүзүүн дээрээ түрхэх
  • Mini booster төхөөрөмжийг асаагаад Brighten эсвэл Anti-aging горимыг сонгоно
  • Нүүрний доороос дээш, дотроос гадагш чиглэлд нэг горим дээр 6 минут хийнэ
  • Нүүрний өөр өөр хэсгүүдэд явуулахыг сануулж 1 минут тутамд дохио дугарна. 6 минут болоход төхөөрөмж өөрөө унтарна.

 Анхаарах:

  • Насанд хүрээгүй хүн, бага насны хүүхэд хэрэглэхийг хориглоно
  • Гэмтсэн, үрэвсэлтэй арьс, наранд түлэгдсэн арьс дээр EMS горимыг ашиглахгүй байх
  • Жирэмсэн эмэгтэйчүүд хэрэглэж болохгүй
  • Арьсны хагалгаанд орсон бол 1 сар хэрэглэхгүй байх
  • Төхөөрөмжийг ашиглахын өмнө бугуйн цаг, шил зэрэг металл материалтай зүйлсийг авах
  • Арьсны нэг хэсэгт хэт удаан явуулахгүй, тогтмол хурдаар хөдөлгөнө
  • Лед гэрлийг нүдэндээ хэт ойрхон явуулахгүй байх
  • Төхөөрөмжийг усанд дүрж болохгүй
  • Шүдэндээ төмөр металлтай, шүдний аппараттай бол EMS горим дээр янгинах магадлалтай


Хүргэлт үнэгүй. 


Энэхүү бүтээгдэхүүнийг Storepay, Pocket zero болон Sono зэрэг зээлийн арр-уудаар авах боломжтой.

StorePay

Ашиглан 4 хуваан төлөх боломжтой

PocketZERO урьдчилгаагүй хувааж төл

Урьдчилгаагүй,шимтгэлгүй 30-90 хоногт 2-6 хувааж төл.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл