Dual Booster

899,000₮

Dual booster нь Microcurrent, EMS, RF болон улаан, шар LED гэрлийн функцийг хослуулсан үндсэн 6 функцийг агуулсан өндөр технологийн гоо сайхны төхөөрөмж юм. 
Давуу тал:

  • Бичил түвшний цахилгаан гүйдлийг арьсанд цохиулж, нүүрний булчинг чангалж, цусны эргэлтийг нэмэгдүүлж, коллагены нийлэгжилтийг нэмэгдүүлдэг.
  • Гэртээ хэрэглэж болох Dual booster төхөөрөмж нь цаг хугацаа, эдийн засгийн хэмнэлттэйгээр хөгшрөлтөөс урьдчилан сэргийлж, явцыг удаашруулна.
  •   Бичил гүйдлийн үр дүн шууд харагддаг.
  • Арьс илүүтэй гэрэлтэж өргөгддөг.
  • Энэхүү үйлчилгээ нь эсийн түвшинд үйлчилж, цусны эргэлтийг нэмэгдүүлснээр арьсны өнгө сэргэж, арьс чангарч өргөгддөг.       
  • Aрьсанд хүрэх мэдрэгч нь хувийн тохиргоотой учир аюулгүй 


Дагалдах:- Dual booster төхөөрөмж- Хэрэглэгчийн заавар- Type-C USB цэнэглэгч 
Үйлчилгээ:
1.    RF (Radio Frequency) өндөр радио давтамжийн горим:
·       590нм долгионы урттай шар гэрлийг ашигладаг
·       2.0 Mhz давтамжаар арьсны гүнд үйлчилж, коллагеныг нэмэгдүүлнэ.
·       Арьсны уян хатан чанарыг нэмэгдүүлнэ
·       Коллаген нийлэгжилтийг дэмжих 8 электродтой
·       Үргэлжлэх хугацаа 6 минут байна
2.    EMS (Microcurrent) Бичил гүйдлийн горим
·       Булчингийн цахилгаан өдөөлт
·       Нүүрний шугам, smile line, амны эргэн тойрон дахь хэсгүүдэд чиглэнэ.
·       EMS горим нь 58.8° өнцөгтэй 3D алмаазан роллер ашигладаг ба том, жижиг бүх булчинг массажлан ажиллуулж, чангалж, V хэлбэрийн төрх үүсгэдэг
·       7 хоногт 3-4 удаа 3-6 минутаар хэрэглэж болно
·       Арьсыг дээш нь өргөх чиглэлтэй гүйлгэнэ
·       Бичил цахилгаан өдөөгчөөр дамжуулан нүүрний жижиг булчингуудын ажиллагааг идэвхжүүлж, цусны эргэлтийг сайжруулна.
·       Арьсны хамгийн гүнд, хамгийн жижиг булчинд ч хүрч ажиллана.
· Хэрэглэх явцад нүүр таталдаж, булчингууд хөдлөх нь хэвийн үзэгдэл юм 
3.    RF + EMS горим
·       Хөгшрөлтийн эсрэг, арьсыг залуужуулах, эсийг идэвхжүүлэх, эсийн бодисын солилцоог идэвхжүүлэх, коллагеныг нөхөн сэргээх, эцэст нь арьсыг өргөж, залуужуулах олон төрлийн технологийн хослол
·       Үргэлжлэх хугацаа 6 минут байна 
4.    LED гэрлийн горим
·       Энергийн дэмжлэг
·       Арьсны биоэнергийн идэвхийг дэмжиж, арьсыг эрүүлжүүлэн эмчлэхэд тустай.
·       УЛААН: Эсийн нөхөн төлжилтийг дэмжиж, коллаген нийлэгжих явцыг эрчимжүүлж, уян хатан чанарыг дэмжинэ / 633nm
·       ШАР: Арьсыг тайвшруулж, арьсны өнгийг сэргээнэ / 633nm 


Хэрэглэх заавар:

  1. Товчлуурыг 2 секундээс илүү удаан дарж төхөөрөмжийг асаана.
  2. Төхөөрөмжийг асаагаад RF, EMS эсвэл EMS+RF горимыг сонгоно. 1 горимын үргэлжлэх хугацаа нь 6 минут байна.
  3. Нүүр, хүзүүндээ 4-8 памп дамжуулагч гель түрхэнэ
  4. Массажны толгойг арьсандаа тааруулж доороос дээш чиглэлд массажлана. Эхлээд нүүрний нэг талаас эхэлнэ
  5. 3 минутын таймер дугарч нүүрний нөгөө хэсэгт хийж эхлэхийг сануулах болно.
  6. Массажны толгойг зөвхөн нэг хэсэгт хэт удаан байрлуулж болохгүй тул тогтмол хурдтайгаар хөдөлгөөрэй
  7. Хэргэлж дуусаад төхөөрөмжийн толгой болон роллерийг зөөлөн алчуураар арчиж цэвэрлээд тагийг нь хаагаарай


Анхаарах:

  1. Арьсны нэг хэсэгт удаан хугацаагаар хэрэглэж болохгүй
  2. Хэрэв төхөөрөмж сул зогссон бол 10 сек дараа автоматаар унтарна
  3. Нэг сарын дотор арьсны хагалгаанд орсон болон Арьс гэмтсэн, үрэвсэлтэй, ил шархтай байгаа бол бүү хэрэглээрэй
  4. Жирэмсэн эмэгтэйчүүд болон зүрхний аппараттай хүн хэрэглэж болохгүй
  5. 3D алмаазан роллерийг нүдэн дээрээ тавьж болохгүй
  6. Төхөөрөмжийг ашиглахын өмнө бугуйн цаг, шил болон бусад металл материал агуулсан зүйлсийг авах хэрэгтэй
  7. Төхөөрөмжийг усанд дүрж болохгүй
  8. Dual booster төхөөрөмжөө тууштай ашиглах нь арьсанд үзүүлэх үр дүнтэй шууд хамааралтай тул 7 хоногт багадаа 3-4 өдөр ашиглах хэрэгтэйг санаарай
  9. Төхөөрөмжөө ашиглаад арьсаа сайтар чийгшүүлээрэй


Техникийн үзүүлэлтүүд:
·       Ажиллах гүйдэл: EMS+RF: 100-1200mA, RF: 800-1000mA, EMS: 30-80mA
·       Чичиргээний давтамж: 12000rpm±3000rpm
·       Лед гэрэл: Улаан: 633±10nm, Шар: 590nm±10nm
·       Хүчдэл: 3.7V
·       Бичил цахилгаан гүйдэл: RF+EMS горим: 500mA-1000mA, RF горим: 500mA-1200mA, EMS горим: 30mA-80mA
·       Type-C цэнэглэгчтэй
·       Цэнэглэх хугацаа: <3 цаг
·       Ухаалаг таймер
·       Ашиглах хугацаа: горим бүрд 6 минут, төхөөрөмж нийт 6 горимтой
·       Хэмжээ: 190 x 54.5 x45.3 мм
·       Жин: 205.6г
·       Зайны багтаамж: 1200mAh lithium battery
·       Усны хамгаалалтын зэрэг: IPX6
Хүргэлт үнэгүй. Энэхүү бүтээгдэхүүнийг Storepay, Pocket zero болон Sono зэрэг зээлийн арр-уудаар авах боломжтой.

StorePay

Ашиглан 4 хуваан төлөх боломжтой

PocketZERO урьдчилгаагүй хувааж төл

Урьдчилгаагүй,шимтгэлгүй 30-90 хоногт 2-6 хувааж төл.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл