Бичил гүйдлийн үйлчилгээ:
- Бичил гүйдлийн үйлчилгээ нь гоо сайхны эмнэлэг, салон, спа-д тусгай төхөөрөмжийн аргаар арьсанд үзүүлдэг үйлчилгээ юм. Энэ үйлчилгээ нь бичил хэмжээний цахилгаан гүйдлийг арьсанд цохиулснаар нүүрний булчинг өдөөж, ажиллуулж өгснөөр арьсны гадаргууд үүссэн үрчлээг багасгаж, суларч унжсан арьсыг чангалах үйлчилгээтэй байдаг.
- 25 наснаас хойш бидний арьс коллагенаа бага багаар алдаж эхэлснээр хөгшрөлт явагдаж арьс хатаж эхэлдэг. Мөн булчин суларснаар арьс унжиж эхэлдэг байна. Бичил гүйдлийн төхөөрөмж нь коллагений нийлэгжилтийг нэмэгдүүлж, арьсны бүтцийг сайжруулдаг. Төхөөрөмжийг гэртээ тогтмол ашигласнаар арьсанд яг л фитнесс шиг нөлөөлж нүүрний булчинг чангалж, арьсыг өргөдөг.
- Гоо сайхны салонд микро гүйдлийн төхөөрөмжийн үйлчилгээ авахад үнэтэй байхаас гадна олон удаа күрсээр орж байж үр дүн гардаг. Тийм учраас гэртээ хэрэглэж болох төхөөрөмж нь илүү үр дүнтэй бас хэмнэлттэй байна.
Дамжуулагч гель:
- Бичил гүйдлийн төхөөрөмжийн үр дүнд чухал нөлөөлдөгч болох тусгай гелийг хангалттай хэмжээгээр түрхэж хэрэглэх хэрэгтэй. Учир нь дамжуулагч гель нь цахилгаан импульсийг таны арьсны гүнд хүртэл хүрэхэд тусалдаг. Төхөөрөмжийг гельгүйгээр хэргэлвэл өвдөхөөс гадна жигд бус үр дүнд хүргэж болзошгүй байдаг.